in , , , ,

12 настай хүүгийн зоригтой үйлдэл дэлхий нийтийг гайхшрууллаа

Италийн Тренто мужийн Спорминор-д 12 настай хүүгийн эцэг эх хүүгээ зэрлэг баавгайнаас хэрхэн холдож буй бичлэгийг хийж амжжээ. Энэхүү бичлэгийг Euronews суваг онцолжээ.

Энэ явдал нь 12 настай Алессандро (Alessandro) гэр бүлийнхэнтэйгээ ууланд алхаж байхад тохиолджээ. Уг бичлэгт хүү бутан дундаас гарч ирсэн хүрэн байвгаанаас хэрхэн тайван холдож байгаа, түүний эцэг эх нь хүүг сандаргахгүй, налуугаар аажмаар буухыг зөвлөжээ.

Баавгай Алессандрогийн араас аажмаар дагаж, арын хөл дээрээ босон ойр орчмоо ажиглангаа Итали хүүгийн араас үргэлжлүүлэн дагасаар байсан байна.

Удалгүй баавгай тэдний араас дагахаа больж Алессандро болон түүний гэр бүлийг холоос ажигласан байна.

Баавгай нь хүнээр ан хийж иддэггүй бөгөөд зөвхөн өөрсдийнхөө газар нутгийг хамгаалах, аюул нүүрлэсэн үед довтолдог байна. Тренто мужид ойролцоогоор 80-90н баавгай бүртгэлтэй байдаг байна.

What do you think?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

ХОТ ОРЧМЫН ХО:14 “ЖАРГАЛАНТ ТОСГОН /ПАРТИЗАН/ – ХАРХОРИН ХУДАЛДААНЫ ТӨВ” ЧИГЛЭЛ ЦАХИМ ТӨЛБӨРИЙН СИСТЕМД ХОЛБОГДЛОО.

Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна