in , ,

"Чөтгөрийн нүд" хэмээх бэлгэ тэмдэг ямар утга учиртай вэ?

Атаархлаар өдөөгдөн хорлонтой харцаар дамждаг гэх зүйлээс үүссэн хараалыг "Чөтгөрийн нүд" хэмээн нэрлэдэг билээ.

Дэлхийн тив бүрт чөтгөрийн нүднээс хамгаалсан нүдэн хэлбэрт сахиус урладаг соёл иргэншлүүд бий. Эртний Египетэд нарны бурхан Хорусын нүд гэж нэрлэгдэх сахиусыг хойд насанд нэвтрэх замыг зааж өгдөг хэмээн нас барсан хүмүүст зүүлгэдэг байсан бол, хожим газрын дундад тэнгисийн далайчид  урт хугацааны далайн аялалд гарахдаа хамгаалалт болгон усан онгоцон дээрээ нүд зурдаг болсон юм. Далайчдын зүүдэг сахиусны нэрийг "назар" гэдэг бөгөөд өнөөдөр бидний мэдэх цэнхэр цагаан өнгийн бөөрөнхий хэлбэрт шилэн сахиусан тэмдэг мөн юм.

Уг бэлгэ тэмдэг нь гоо зүйн шинжтэй учраас хүмүүст ихэд таалагддаг бөгөөд үүний арвин их баялаг түүх нь бидний далд ухамсарт хамгаалал дагуулдаг гэдэгт итгэсээр иржээ. Өдгөө бид гоёл чимэглэл, гэрийн сувинер, найз нөхдийн бэлгэнд өгч бие биенийгээ хамгаалж буйгаа илэрхийлж байна.

What do you think?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ