in ,

БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ЦАЙ ВЭНЬРУЙ-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд ЦАЙ ВЭНЬРУЙ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийг их хурлын гишүүнээр дахин сонгогдож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсонд  нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

 

 

Тэрээр манай хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын найрсаг харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сайд  Д.Сарангэрэл хэлэхдээ Монгол-Хятад хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж ирсэнд баяртай байна. Цаашид энэ амжилтаа бататган  харилцаагаа идэвхжүүлэх, өргөжүүлэхэд бидний зүгээс хичээн ажиллах болно хэмээн онцлов.

What do you think?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулав

Ашигтай ажилласан нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд 368.8 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ