in ,

"ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ" АЯН ЭХЭЛЛЭЭ

Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны даргын баталсан удирдамжийн дагуу “Яндангаа хөөлье” аяныг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
Улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас сүүлийн 10 жилд 94 хүн угаартаж нас барсан бөгөөд өнгөрсөн онд 2568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч, 15 хүн нас барсан байна. Угаарын хийн хордлогыг сууцны төрлөөр нь авч үзвэл гэрт 279, байшинд 575, мөн зуухны төрлөөр нь авч үзвэл энгийн зуух 584, төслийн зуух 192, нам даралтын зуух 38, эдгээрээс 261 зуух нь ханан пийшинтэй гэсэн судалгаа байгаа юм.

 

Бүртгэгдсэн угаарын хийн хордлогын шалтгаан нөхцлийг нь авч үзвэл зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай, зуух яндангийн холбоос засвартай, яндан хөө тортогтой, үнс дүүрсэн, түлш буруу түлсэн, яндан намхан, яндангийн сойлт хаасан зэргээс үүдэлтэй байна.
Иймд иргэд та бүхэн аянд идэвхтэй оролцож, мэргэжлийн байгууллагаас өгч буй аргачлал, зөвлөмжийг дагаж, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАнаас мэдээллээ.

What do you think?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Дөрвөн улсаас 255 иргэн эх орондоо ирнэ

АХМАД ДАЙЧИН, БЭЛТГЭЛ ХОШУУЧ Б.РАГЧААД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ