in , , ,

Канье Уэст ба Ким Кардашьян нарын Лос-Анжелес дахь минимал харш

Architectural Digest сэтгүүл шинэ дугаартаа зориулан Канье Уэст ба Ким Кардашьян  нарын Лос-Анжелес дахь харшаар зочилжээ. Кимийн "Минимал хийд" хэмээн тодорхойлсон Футурист сүмийг санагдуулам уг харшид минимал, энгийн хэв маяг давамгайлах ба элдэв декоргүй, хоосон гэмээр энэхүү байдал нь амар амгалан байдлыг бий болгожээ.

Дотоод заслыг гаргахдаа Уэстийн гэр бүл дизайнер, тейстмейкер Аксель Вервордттой хамтран гаргасан байна. "Би поп урлагаас хол хүн ч Канье болон Ким нартай учирсандаа баярладаг. Тэд бол үнэхээр гайхалтай хүмүүс. Бидний амьдралыг үзэх үзэл, урлагийн тухай ойлголтууд хоорондоо тун ижил. Хэдий бидний гаргасан дизайныг шашинтай холбож болох ч миний хувьд амар амгалан, эерэг энергийг хэрхэн бий болгох тухай судалгаа мэт байсан" хэмээн дизайнер Аксель Вервордт сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

What do you think?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

НИТХ мэдээллийн цаг нэвтрүүлгийг хүргэж байна

НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо