in , ,

iOS 14.2 үйлдлийн системийн бета хувилбарт шинэ эможи нэмэгдэнэ

Apple компани iOS 14.2 үйлдлийн системийн бета хувилбарыг танилцуулахаар төлөвлөжээ. Энэхүү шинэ хувилбарт 100 гаруй шинэ эможи нэмэгдэхээр байна. Эдгээрийн дунд анатомийн хэлбэртэй зүрх, bubble tea, пиньята, хуруугаа нийлүүлсэн гар, минж зэрэг цоо шинэ эможинууд багтжээ.

Үүнээс гадна трансжендерүүдийн далбаа, хослол өмссөн эмэгтэй, хүүхдээ угжиж буй эрэгтэй зэрэг тэгш байдлыг харуулсан хүйсийн илүү олон сонголттой эможинуудтай болсон байна.

Нийт 117 шинэ эможитой iOS 14.2 үйлдлийн систем энэ намар хэрэглэгчдэд нээлттэй болно.

What do you think?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

З.БАЛДАНДУГАР: Баянгол дүүргийн эмнэлэгт хавдрын хэвлийн хөндийн мэс заслыг хийдэг болно

Нисэхийн эцсээс цааш 2,5 км шинээр тавигдсан авто замаар нийтийн тээврийн автобус явахаар боллоо.