in , ,

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 , iPhone 12 mini ухаалаг утаснуудаа танилцууллаа

Apple компани хэдэн долоо хоног хойшлуулсны эцэст өнөөдөр "Hi, Speed" нэртэй онлайн арга хэмжээгээ зохион байгуулж, шинэ үеийн iPhone 12 ухаалаг утаснуудаа танилцууллаа.

iPhone 12 ба iPhone 12 mini

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 2)
Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 3)
Шинэ iPhone 12 ухаалаг утсанд 6,1 инчийн Super Retina дэлгэц, хөнгөн цагаан эх бие, асар бат бөх Ceramic Shield гэх тусгай шилний хамгаалалт суурилуулсан байгаа. Түүнчлэн өмнөх загвартай харьцуулбал 11% нимгэн, 15% жижиг, 16% хөнгөн болсон гэдгийг зохион бүтээгчид нь онцолсон юм.

iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 10)

Танилцуулгын арга хэмжээний гол баатрууд нь мэдээж хэрэг 6,1 инчийн дэлгэцтэй iPhone 12 Pro болон 6,7 инчийн дэлгэцтэй iPhone 12 Pro Max загварууд байлаа. Ceramic Shield технологиор хамгаалагдсан Super Retina дэлгэц, дээд зэрэглэлийн зэвэрдэггүй ган материалаар бүтээгдсэн эх бие, таван нанометрийн A14 Bionic чип, мөн мэдээж хэрэг 5G сүлжээ гээд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шинэ загваруудад суурилуулж өгчээ.

What do you think?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

BLACKPINK хамтлаг шүүмжлэл дагуулав

НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч