in , ,

“Идэвхтэй алхалтын аян” уриан дор хийгдэх ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДРИЙН 10 хоногт цахилгаан шат, машин хэрэглэхгүй байхыг уриаллаа

Аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд сурталчлан зохион байгуулах гэж байна.

Жил бүрийн аравдугаар сард болдог “Дэлхийн алхалтын өдөр”-ийг манай улс 2017 оноос хойш тэмдэглэж ирсэн.

Энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Идэвхтэй алхалтын аян” уриан дор идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд сурталчлан зохион байгуулах гэж байна.

Энэхүү аяны хүрээнд Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг болон Дүүргийн ЗДТГ-уудад хамтран ажиллах албан бичиг хүргүүлж спорт хорооны мэргэжилтнүүдэд ААН байгууллага, албан газар, иргэд, хувь хүмүүсийг идэвхтэй оролцуулах талаар чиглэл өгчээ.  Мөн аяны хүрээнд төрийн албан хаагчид өдөрт 10,000 алхах, алхаж ажилдаа ирж очих, цаашид энэхүү үйлийг хэвшүүлэх, аж ахуй нэгж байгууллагууд хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулж бусдыгаа уриалах ажлууд зохион байгуулагдах аж. Тухайлбал

  • “Идэвхтэй алхалтын аян”-ы 10 хоногт цахилгаан шатаар биш шатаар, машинаар биш явганаар зорчихыг уриалсан сурталчилгааг олон нийтэд болон сошиал орчинд түгээнэ.
  • Иргэдэд зориулсан алхалттай холбогдолтой эрүүл мэндийн зөвлөгөө, гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалыг Монголын оюутны холбоотой хамтарч гарцаар гарч буй иргэдэд тараана.
  • Түүнчлэн "Дэлхийн алхалтын өдөр"-ийн арга хэмжээг жилд хоёр удаа улс орон даяар тэмдэглэж байх, алхалтын ач тусыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах ажлыг цаашид тогтмол зохион байгуулна.

What do you think?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсооно.

Иргэд, Тээвэрчдийн анхааралд!!!