in

Б.Буджаргал эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар тэргүүн байр эзэллээ

НУ-ын Флорида мужид “Icarus Florida Ultrafest USA 6” /Флоридагийн Икарусын хэт холын гүйлтийн фестивал АНУ 6 / хэмээх зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн 11 дүгээр сарын 16-22-нд явагдаж аваргаа шалгаруулав.

Тэмцээнд манай улсаас хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал өрсөлдөж эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар тэргүүн байр эзэллээ.

Тэрбээр энэхүү олон өдрийн гүйлтэд түрүүлсэн тав дахь тэмцээн нь юм байна. Энэ удаа “Гүйлтийн бурхан” Янис Куросын дэлхийн рекордыг эвдээгүй ч Б.Буджаргал тус тэмцээний рекорд амжилт болох 770 км-ийг 17 км-ээр ахиулсан байна.

Тэмцээний тухайд онцлон хэлэхэд, Нью-Йорк болон Азийн тэмцээний замууд тэгш бол Флоридагийн уралдааны зам өгсүүр, уруутай учраас тамирчнаас ихээхэн хүч, тэвчээр шаарддаг юм байна. Өгсөхөд ядралт их, уруудахад үрэлттэй байдаг тул манай тамирчин энэ удаагийн тэмцээнд хөлийн хагаралт, цэврүү нь гурав дахин их байсан аж.

Энэхүү олон өдрийн гүйлтийн тэмцээн бол тамирчин хүний тэсвэр хатуужил, хүч чадлаас гадна сэтгэлийн тэнхээг шалгадаг тэмцээн юм. Олимпын марафоны 42 км зайд гүйхэд 80 хувь нь булчин шөрмөс, 20 хувь нь сэтгэл зүй хэрэгтэй бол олон өдрийн гүйлт нь эсрэгээрээ 80 хувь нь сэтгэл зүй, 20 хувь нь биеийн хүч байдаг байна.

Дэлхий нийтийг түгшээсэн “COVID-19” цар тахлын энэ үед Б.Буджаргал дэлхий дахинд монгол хүний тэсвэр хатуужил, хүч чадал, оюун санааг сурталчилан таниулсан гэдгээрээ онцгой үйл явдал болж байна.

What do you think?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

The Best Way to Write Your Paper To Your Self - Your Four Ways You Will Need to Take When You Need Help Writing Your Paper

Фитнесс дасгалжуулагчийг орлох 7 вебсайт