in

Тээврийн хэрэгслийн QR код олгох ЗААВАР

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас тээврийн хэрэгслийн QR код олгох заавар гаргасныг хүргэж байна.

1. Хүсэлт гаргах
1.1. Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1242 дугаар захирамжийн хавсралтаар баталсан 13 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллага /цаашид “Байгууллага” гэх/ QR код авах нэн шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтаа nokhshtab@ulaanbaatar.mn хаягаар ирүүлнэ.
1.2. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байна.

2. Хүлээн авах
2.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөний зохицуулалтын баг хүсэлтийг хүлээж авна.

3. Хүсэлтийг судлах
3.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг нэр бүхий байгууллагын хүсэлтийг хавсралтаар баталсан хариуцах байгууллагад хүргүүлнэ.
3.2. Хариуцсан байгууллагууд хүсэлтийг судлаад шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтыг Нийслэлийн онцгой комисст хүргүүлнэ.
3.3. Нийслэлийн Онцгой комисс хүсэлтийг судалж, бүртгэх шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүргүүлнэ.

4. QR код олгох, авах
4.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг Нийслэлийн Онцгой комиссоос ирүүлсэн тээврийн хэрэгслийн жагсаалтын дагуу системд бүртгэж, QR код олгоно.
4.2. Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудаст хандаж авна.

5. Хүсэлтийг буцаах
5.1. Энэхүү зааврын 1.1-д заасан байгууллагаас бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй.
5.2. Нэр бүхий байгууллагын хүсэлтийг хавсралтаар баталсан хариуцсан байгууллагууд судалж, QR код олгох саналтайгаас бусад тээврийн хэрэгслийн мэдээллийг буцаана.
5.3. Нийслэлийн Онцгой комисс нь ирсэн хүсэлтийг судалж, QR код олгохоос бусад тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, санал ирүүлсэн хариуцсан байгууллага болон тухайн байгууллагад буцаана.

6. Санал, хүсэлт гаргах
6.1. Аж ахуй нэгж, байгууллага, иргэн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгч болно.

Эх сурвалж: НОК-ын Шуурхай штаб

What do you think?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ

Online Photo Editor - Free Photo Editing Software