Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан хэлэхдээ “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн дууссан байна. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан” гэв. Мөн 10 дугаар хорооллоос сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажил долоодугаар сарын 5-нд эхэлсэн есдүгээр сарын 15 гэхэд бүх хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Одоогоор нийт ажлын 74 хувийг гүйцэтгээд байгаа аж.