Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Ковид-19”-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. БШУ-ны сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан байна. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байгаа аж. 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь вакцины I8 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа ажээ.