in , , ,

Холивүүдийн хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчид

Өнгөрсөн жилийн хувьд Скарлетт Йоханссон тус жагсаалтыг тэргүүлсэн билээ

Дэлхийн алдарт Форбс сэтгүүлээс жил болгон эрхлэн гаргадаг хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн энэ жилийн жагсаалт гарчээ. Тус жагсаалтыг энэ удаад Дуэйн Жонсон тэргүүлж хоёр жил дараалан дэлхийн хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчин боллоо. Тэрбээр өнгөрөгч 2019 оны зургадугаар сарын 1-нээс 2020 оны зургадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд нийтдээ 87.5 сая ам.долларын ашиг орлого олсон байна. Түүний араас Холливудын А зэрэглэлийн жүжигчин болох Райан Рейнольдс 71.5 сая ам.долларын ашиг олсноороо удалжээ.

Дуэйн Жонсон болон Райан Рейнольдс нар Нетфликсийн триллер төрлийн дэлгэцийн бүтээл болох Red Notice дээр хамтран дүр бүтээж байгаа юм. Энэхүү кинонд дүр бүтээснийхээ төлөө Дуэйн Жонсон 23.5 сая ам.доллар, Райан Рейнольдс 20 сая ам.доллар тус тус хүртжээ.

Харин жагсаалтын гуравдугаар байранд Марк Уолберг оржээ. Тэрбээр нэг жилийн хугацаанд 58 сая ам.долларын ашиг олсон бол түүний араас Бен Аффлек 55 сая ам.доллараар дөрөвдүгээр байранд, Вин Дизель 54 сая ам.доллараар тавдугаар байранд тус тус шалгарчээ. Энэхүү жагсаалтанд Болливудын алдарт жүжигчин Акшай Кумар тэргүүтэй Лин-Мануэль Миранда, Уилл Смит, Адам Сэндлер, Жеки Чан зэрэг кино оддууд эхний арван байрыг бүрдүүлжээ.

Хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалт хараахан зарлагдаагүй байгаа бөгөөд өнгөрсөн жилийн хувьд Скарлетт Йоханссон тус жагсаалтыг тэргүүлсэн билээ.

What do you think?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Ахмад ажилтан Ц.Нэргүйд гэр бэлэглэлээ

Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсооно.