Байгаль орчин, аялал жуулчлалын яам иргэн, аж ахуйн нэгжийн албан бичгийг webmaster@mne.gov.mn цахим хаягаар хүлээн авч хуулийн хугацаанд яаралтай шийдвэрлэн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 130 гаруй албан бичгийг хүлээн авч, холбогдох газар хэлтсүүдэд уламжлан шийдвэрлэлтийн шатанд явж байна.
Түүнчлэн төлөвлөгөөт үйл ажиллагаанууд цахимаар хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын санхүүжилтээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймагт 2018 оны IV улирлаас 2022 оны III улирал хүртэл хэрэгжих “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн энэ оны тайлангт хурлыг хийлээ.