Манай орон хуурай сэрүүн уур амьсгалтай учраас ихэнх бүсгүйчүүдийн 70-80 хувь нь хуурай эмзэг мэдрэмтгий арьстай гэсэн судалгаа байдаг. Монгол орны цаг агаарт тохирсон бүтээгдэхүүнийг олох хамгийн хэцүү байдаг гэхэд хилсдэхгүй биз ээ. Бүсгүйчүүдийн хувьд хэн нэгний амнаас энэ сайн гэснийг сонсоод шинээр гарч буй арьс арчилгааны бүтээгдэхүүн болгоныг худалдаж авдаг нь хамгийн буруу үйлдэл болдог. Импортын гоо сайхны бараа бүтээгдэхүүнүүд химийн орц найрлага ихтэй учир арьсыг эмзэглүүлэхээс гадна эрүүл мэндэд онц ноцтой аюул учруулдаг байна. Харин энэхүү асуудлыг шийдэхийн Д.Бямбасүрэн гэх эмэгтэй уйгагүй судалгаа шинжилгээн дээр үндэслэн Монгол бүсгүйчүүдийн арьсанд тохирсон 100 хувь органик арьс арчилгааны багц бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд багагүй хугацааг үджээ.
Гоо сайхан арьс арчилгааны “SUREN”брэнд нь эмэгтэйчүүдийн арьсны гүний чийгшил алдагдлыг бууруулах, арьсыг нь маш сайн чийгшүүлэх үүднээс 2 шатлалт чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргажээ. “SUREN”брэндийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг танд дараах видеогоор хүргэж байна.