“Эрдэнэс Монгол” нэгдэл болон бүрэлдэхүүн компаниудын 2024 оны нэгдүгээр улирлын байдлаарх төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг тоймлон хүргэж байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын гүйцэтгэх захирлууд үр дүнгээ тооцуулдаг боллоо. Нэгдлийн зүгээс 2024 оныг “Хэрэгжилт-Үр дүнгийн жил” болгон зарласан ба энэ хүрээнд гүйцэтгэсэн ажлын хэрэгжилтийг үнэлж, үр дүнг бодитоор хэмжинэ.
“PDAC-2024” чуулга уулзалтад “Эрдэнэс Монгол” нэгдэл Монгол Улсаа болон бүрэлдэхүүн компаниа төлөөлөн оролцож, мега төслүүдээ танилцуулав. Энэ үеэр 2023 онд эхлүүлсэн Асгатын мөнгөний ордын судалгааны ажлын тайланг АНУ-ын Делойтт компаниас хүлээн авлаа.
Монгол Улсын иргэн бүрт газрын хэвлийн баялгаас өгөөж хүртэх Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдав. Энэхүү сан нь 3 төрөлжсөн сангаас бүрдэж буй бөгөөд Хуримтлалын сангийн дансыг нээж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа стратегийн 6 ордын 34 хувийн ногдол ашгаас 500 тэрбум төгрөг төвлөрүүллээ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл болон нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2024 оны нэгдүгээр улиралд бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлээ 100-аас дээш хувиар давуулан биелүүлсэн нь 2024-2028 оны дунд хугацааны стратеги зорилтдоо хүрэхэд нэг алхам урагшиллаа.