Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.31-ний 06:00 цагаас 2021.02.01-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 7627 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 24 объектын 9072 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.
ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 47 байранд 1536 хүн тусгаарлан ажиглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр 303 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ.
ОНЦЛОХ: Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдааны 274, хүнсний цех 4, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар 66, барааны зах 14, бүх төрлийн барааны дэлгүүр 61, үсчин, гоо сайхан 55, ТҮЦ 15, бусад 152 буюу нийт 641 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт тавьж, нийт 112 зөрчил илрүүлэн, 46 (41%) зөрчлийг газар дээр арилгуулах арга хэмжээг авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар 15 аж ахуйн нэгж, иргэнд 98 заалт бүхий зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэв.
Есөн дүүргийн 59 объектод 114323 иргэн QR код уншуулж үйлчлүүлсэн байна. Хяналт шалгалтаар худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй, ажиллагсдын халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй, хүн хоорондын зай баримтлаагүй зөрчлүүд нийтлэг илэрч байна.
АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-уудад 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 2 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 4 тусгаарлан ажиглах байр, 4 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас нийт 875 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 875 кг хогийг устгаснаас 210,1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 664,9 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.
ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 552 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 470 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн, 452 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.
ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 238 тээврийн хэрэгсэл, 351 жолооч, зорчигч, хилээр гарсан 251 тээврийн хэрэгсэл, 280 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.
Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 304, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн нийт 315 галт тэрэг, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажилласан.
Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 1 аж ахуйн нэгжийн 1.3 тн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 5,281 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 282 улсын байцаагч хяналт тавьж 11,755 (шинжилгээ өгсөн 3,362) иргэнд зөвлөгөө өгсөн.
Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 82 цэгт хяналт хийхэд 336.2 тн түлшний нөөцтэй байна.
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид 84 дээж шинжилгээнд ирж, 143 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 8 дээж шаардлага хангаагүй байна.