Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.30-ны 06:00 цагаас 2020.12.31-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 83,636 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 5 объектын 3,096 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.
ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 46 байранд 1883 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 12 дугаар сарын 31-ний өдөр 463 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ.
АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 144 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 4 тусгаарлан ажиглах байр, 28 түргэвчилсэн оношилгооны цэгээс хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 4591.6 кг хогийг устгасанаас 2988.4 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1603.4 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 10 тээврийн хэрэгсэл ашиглаж, 54 хүн ажиллажээ.
ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагааг нь хориглож хязгаарласан 49 аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж 92 зөрчил илрүүлэн 43-ийг нь газар дээр нь арилгуулжээ.
Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 873 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 725 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 536 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.
ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 845 тээврийн хэрэгсэл, 808 жолооч, хилээр гарсан 836 тээврийн хэрэгсэл, 770 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.
Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 178 чингэлэг, галт тэрэг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 405 чингэлэг, галт тэргэнд халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажилласан.
Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 39 аж ахуйн нэгжийн 2252.8 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөн, 63 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 3,809 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 292 улсын байцаагч хяналт тавьж, 8,241 (шинжилгээ өгсөн 3,023) иргэнд зөвлөгөө өгсөн.
Тавантолгой түлш ХХК 3784 тн түлш үйлдвэрлэж, 5337 тн түлш борлуулалтад гаргажээ. Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 61 цэгт хяналт хийхэд 264.4 тн түлшний нөөцтэй байна.
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 315 дээж шинжилгээнд ирж, 305 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Арчдас, орчны шинжилгээний 15 дээж шаардлага хангаагүй байна.