Өнөөдөр өглөө 08:01:04 цагт 5,7 магнитут, 08:22:36 цагт 4,4 магнитутын газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл нууран дотор хоёр удаа боллоо гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Ханх сумын иргэдэд хүчтэй, Мөрөн сум, Булган аймгийн зарим иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн байна.
Иймд мөс цөмрөх аюулаас сэргийлж мөсөн замаар тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар