Токио-2020” зуны олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн Казахстаны Алматы хотод явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнээс Монгол улс олимпийн таван эрх авсан бол ДАШТ-ээс хоёр эрх нийт долоон эрх аваад байна. Азийн тэмцээний эхний өдөр Монголын баг олимпийн дөрвөн эрх авсан. Эмэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан явагдсан бөгөөд -50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, -53 кг-ын жинд ОУХМ Б.Болортуяа, -57 кг-ын жинд Б.Хонгорзул 76 кг-ын жинд О.Бурмаа нар тус тус олимпийн наадамд зодоглох эрхээ авлаа.
Азийн АШТ-д оролцох Монголын бүрэлдэхүүн:
Эрэгтэй тамирчид
- -57 кг: Занданбудын Занабазар
- -61 кг: Батсайханы Нэмэхбаяр
- -65 кг: Сармандахын Билгүүн
- -70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
- -74 кг: Занданбудын Сумьяабазар
- -79 кг: Дамжингийн Батзул
- -86 кг: Пүрэвжавын Өнөрбат
- -92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл
- -97 кг: Чинбатын Алтангэрэл
- -125 кг: Доржхандын Хүдэрбулга
Эмэгтэй тамирчид
- -50 кг: 1. Нандинцэцэгийн Анударь.
- -53 кг: Ганбаатарын Отгонжаргал
- -55 кг: Мөнхболдын Дөлгөөн
- -57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
- -59 кг: Баатаржавын Шоовдор
- -62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
- -65 кг: Зоригтын Болортунгалаг
- -68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
- -72 кг: Энхбаярын Цэвэгмэд
- -76 кг: Найгалсүрэнгийн Загардулам