Засгийн газраас иргэн бүрд олгож байгаа 300,000 төгрөгийг олгож буй. Мөнгөө авч чадаагүй иргэдийг И-баримтын системд бүртгүүлэн дансаараа авахыг Сангийн яамнаас зөвлөсөн. Системд бүртгэлээ шалгахад гарч буй төлөвүүдийн талаар Татварын ерөнхий газраас тайлбар өгөв.
Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт олгож байгаа 300 мянган төгрөгийн мэдээлэл шалгахад “И-баримтын системд бүртгүүлж, мэдээллээ оруулна уу” гэсэн төлөвтэй байна.
- И-баримтын системд бүртгэлгүй аль эсвэл дансны мэдээлэл дутуу, бусад системийн дансаар мөнгө ороогүй байна. Иймд та и-баримтын бүртгэлийн системд бүртгүүлсэнээр Засгийн газраас олгож байгаа тусламжийн 300 мянган төгрөг орно.
- 300 мянган төгрөгийн мэдээлэл шалгахад “Мэдээлэл шалгагдаж байна та түр хүлээнэ үү” гэсэн төлөвтэй байна.
- Бүртгэл хэвийн буюу мэдээллээ зассан шинээр бүртгэл үүсгэсэн тул Сангийн яамны төрийн сангийн газарт хүргүүлэхэд бэлэн болсон дараагийн ээлжийн шилжүүлгээр дансанд тань орно.
- И-баримтын системд “Амжилттай” гэсэн төлөв гарч байна.
- Таны дансанд 300 мянган төгрөг олгогдсон байна.
- “Хүлээгдэж буй” гэсэн төлөв
- Сангийн Яамны төрийн сангийн газарт мэдээлэл хүргэгдсэн байна.
- 300 мянган төгрөгийн мэдээлэл шалгахад “Нэр данс буруу гэсэн шалтгаанаар буцаагдсан” гэсэн төлөвтэй байна.
-И-баримтын системд бүртгүүлсэн мэдээллээ засварлах шаардлагатай байна.
- Мэдээлэл шалгахад “Идэвхигүй данс гэсэн шалтгаанаар буцаагдсан” гэсэн
- И-баримтын системд бүртгүүлсэн мэдээллээ засварлах шаардлагатай байна.
- “Төрийн сангаас гүйлгээний мэдээллийг харилцагч банк руу шилжүүлсэн” байна гэж гарч ирээд байна.
- Сангийн Яамны төрийн сангийн газраас харилцагч банк руу шилжүүлсэн байна. /Монгол банкнаас баталсан автомат килиринг хаус оролцогчийн дүрмийн дагуу 72 цагийн дотор буцалтын мэдээгээ төрийн сан руу илгээдэг. Нэр данс зөрүүтэй иргэдийн мэдээлэл 3 хоногийн дараа төлөв нь өөрчлөгдөнө.