БНХАУ-аас нийт 600,000 тун Vero Cell вакциныг өчигдөр орой хүлээн авлаа. Өмнө нь Монгол Улс коронавирусийн эсрэг Vero Cell вакциныг 300,000 мянган тун тус бүр бүрээр 2 удаа татан авч вакцинжуулалтад ашиглаад байсан билээ. Харин энэ удаад ийнхүү 600,000 тун Vero Cell вакциныг татан аваад байна. Тавдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатар хотын иргэдийг нэгдүгээр тунд бүрэн хамрагдуулж дуусах бол Зургаадугаар сарын 10 гэхэд хоёрдугаар тунг вакцинд хамруулах юм. Түүнчлэн 55-аас дээш насны иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулах юм.