Сүүлийн 24 цагт 17366 хүнд вакцин хийсэн байна. Ингэснээр манай улс нийт 713705 иргэнээ дархлаажуулаад байна.
Өнөөдрөөс нийслэлд суурин 120, зөөврийн 40 цэг ажиллаж иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлээд байгаа юм. Засгийн газар 14 хоногоор дахин хөл хориог сунгасан билээ. Энэ хугацаанд дархлаажуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.