Өнгөрөгч дөрөв хоногт буюу 2021.04.19-22-ны өдрүүдэд 1-3 насны зургаан хүүхэд гол, тогтоол усанд живж амиа алджээ.
Завхан аймгийн Цагаан-Хайрхан,
Ховд аймгийн Үенч,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл,
Төв аймгийн Мөнгөнморьт,
Сэргэлэн сумдын нутагт дээрх тохиолдлууд болжээ.
Хүүхдийг эрсдэлээс хамгаалахад эцэг, эхчүүдийн хараа хяналт хамгийн чухал гэдгийг ЦЕГ-аас анхаарууллаа.