Хатуу хөл хорионы үед авто машиныг QR кодоор зорчуулах захирамж гаргасан. Харин эмнэлгээс гарч буй иргэдийг хувийн машинаар зорчуулахаар болов. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг “Эмнэлгээс гарч буй өвчтөнүүд автобусаар зорчих нь эрсдэлтэй тул эрүүл мэндийн бичигт үндэслэн ар гэрийнхэн нь хувийн машинаараа ирж авах нь зүйтэй гэдэгт холбогдох байгууллагууд санал нэгдсэн. Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас зөвшөөрсөн” гэлээ.
Коронавирусийн халдварт өртөж эдгэсэн болон амаржсан, мэс засалд орсон, гэмтэл бэртэл авсан зэрэг олон шалтгаанаар өдөрт дунджаар 500 орчим хүн эмнэлгээс гардаг байна.