Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар авсан 1171 тохиолдол илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 33,608 болж байна.
1,164 нь Улаанбаатар хотод
72 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 490 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18,033 боллоо.
Халдварын улмаас 4,703 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн - 2,635
Хүндэвтэр - 1,4559
Хүнд - 406
Маш хүнд - 103 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 3,380 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Өнгөрсөн хоногт 47-87 насны есөн хүн нас барлаа. Эдгээр иргэд бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье