ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө:
-ОХУ-ын Спутник вакцины 20 мянган тун л бий. Үүнийг хэдхэн цагт тарьж дуусна. Дараагийн тунг хэзээ хүлээж авах нь тодорхойгүй байна. Хоёр дахь тунг 21-90 хоногийн дараа тариулах хэрэгтэй. Иймд иргэд вакцин сонгон тариулахдаа хангамж хүртээмжийг нь анхаараарай.
Спутник вакциныг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийж болох, эсэх мэдээлэл байхгүй. Судалгаа нь үргэлжилж байна. Энэ нь хос вектор агуулсан вакцин тул АстраЗенакатай үйлдэл нь төстэй.
Иргэд дархлаа тогтсон эсэхээ мэдэхийг хүсэж байна. Бид энэ судалгааг улсын хэмжээнд түүвэр судалгааны аргаар хийж, эсрэг бие тогтсон эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Иймд хүн бүр өөрийгөө шалгах шаарлага байхгүй. Энэ ажлыг мэргэжлийн, судалгааны байгууллага л хийнэ гэлээ.