Цар тахлын анхдагч голомт болж байсан Ухань хотод халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй хэдэн сар болж, иргэд нь хэвийн ажил амьдралдаа эргэн оржээ.
Бямба гарагт эхэлсэн Wuhan Strawberry Music Festival-ийн нээлтэд 11 000 хүн оролцжээ. Цар тахлын хязгаарлалтын улмаас өнгөрсөн жил завсарласан Уханийн хөгжмийн наадам тоглогдсон байна.
Зохион байгуулагчдын зүгээс хэт төвлөрөл үүсгэхгүйн тулд олон хэсэгт хязгаарлалт босгож, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг сануулж байв. Зарим үзэгч амны хаалт зүүсэн ч ихэнх хүмүүс амны хаалтнаас татгалзжээ.