Манай улс БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу Vero Cell вакциныг татан авах ажил үргэлжилж байна.
Өмнө нь дөрөвдүгээр сарын 29-нд 334,400 тунг авсан бол тавдугаар сарын 2-нд дахин 316,800 тун вакцин хүлээн авчээ.
Ингэснээр Vero Cell вакцины нөөц тавдугаар сарын 3-ны байдлаар 2,467,200 болжээ.
Өнөөдөр 148,800 тун вакцин хүлээн авах юм байна.