Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Сэвэлжит” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 2-ны 09:22 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.
Түймэрт урьдчилсан байдлаар 484 га талбай шатсан байна.
Хаврын хуурайшилтын үе үргэлжилж байгаа тул иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.