Олимпын аварга Н.Түвшинбаярын хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд цагдан хориог 15 хоногоор сунгах шийдвэр гаргалаа.
Н.Түвшинбаяр нь улсын начин Э.Энхбатыг зодож, биед хүнд гэмтэл учруулсан юм. Түүнийг сэжигтнээр татан баривчилсан бөгөөд ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр саатуулсан хоног нь өнөөдөр дуусгавар болж байсан юм.