Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллэр өнөөдөр буюу 5 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50-125 см даван үерлэж байна.
Маргааш буюу 5 дугаар сарын 7-нд Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин 5-20 см (Хялгант баг орчимд 20 см, Зүүнбүрэн сум орчимд 15, Сүхбаатар орчимд 5 см) нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 45-150 см даван үерлэнэ.
Иймд Сэлэнгэ мөрний эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.