Нийслэлийн Баянзүрх дүүрэг төрийн үйлчилгээг гадна талбайд халдвар хамгааллыг чанд сахин зохион байгуулж байна. Халдвар судлаачдын хэлж буйгаар Коронавирусын халдвар нь битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед илүү хол зайд, цар хүрээ ихтэйгээр тархаж байгаа нь тогтоогдсон. Тийм учраас иргэдийн эрүүл мэндэд анхааран ажиллаж байна. Иргэдийн хамгийн их төрийн үйлчилгээ авдаг хэлтсүүдийг гадна байрлуулан үйлчилгээ үзүүлж байна.
Гадна талбайд үйлчилгээ авч буй иргэд сэтгэгдлээ илэрхийллээ.
“Урин дулаан цаг ирж байхад төрийн үйлчилгээг зааланд бөөгнөрч биш, гадна талбайд авах нь зөв. Коронавирусын халдвар битүү орчинд тарж байгаа гэж мэдээллэж байгаа, дээрээс нь урин дулаан цаг ирж байхад төрийн үйлчилгээг зааланд бөөгнөрүүлж биш, гадна талбайд яг ингэж өгөх нь зөв. Баянзүрх дүүргийн Онцгой комисс маш зөв зохион байгуулж байна гэлээ.
Иргэд та бүхэн төрийн үйлчилгээг авахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, төрийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй” гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.