2024 ОНЫГ ХҮРТЭЛ 10.000 АЙЛЫН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙГЭЭР ШИЙДНЭ.
Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн бусад дүүргүүд дундаас анхлан санаачилж хөрс орчны бохирдлыг бууруулж эхэллээ. Тодруулбал тус дүүргийн Засаг даргын 2021- 2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу, гэр хорооллын 200 өрхийн ариун цэврийн байгууламжийг үнэ төлбөргүйгээр шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна.
Энэхүү төслийг Сонгино хайрхан дүүргийн Захиалагчийн алба ОРОН НУТГЫН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН Газар хариуцан ажиллаж байгаа юм. Ариун цэврийн байгууламжийг соруулах аргаар шийдэж хөрсний бохирдол үүсгэхгүй байх давуу талтай хийж гүйцэтгэжээ.
СХД-ийн засаг даргын ажлын алба нь 2021-2024 оны хооронд 10 мянган айлыг стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгох зорилт тавьсан. Сонгинохайрхан дүүргийн 3,10,11,22,26,30,35,40,41,43, дугаар хорооны айл өрхийн иргэд хамрагдах боломжтой юмаа. Энэхүү төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд өөрийн оршин суугаа хорооны ажилтанд хандах шаардлагатай ажээ.