Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын II тунд хамрагдсан /32.2%/ 666,287 иргэн байна. Иргэд үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх болон ажлаа хийхэд заавал бүрэн дархлаажуулалтад хамрагдсан байх шаардлагатай.
Иймд E-Mongolia цахим системд "Covid 19- Verify" аппликейшинээр иргэний үнэмлэхний QR код уншиж вакцин хийлгэсэн эсэхийг шалгадаг боллоо. Иргэн та вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулах боломжгүй үед иргэний үнэмлэхээ уншуулан вакцины давтан тунд хамрагдсан гэдгээ харуулах боломжтой боллоо.