УОК-ын хуралдааны шийдвэр гарчээ. Энэ үеэр ААН-үүдийн ажиллах цагийн хуваарийг өнөөдрөөс эхлэн энгийн горимд шилжүүлж буй талаар мэдээллээ. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн 22:00 цагт хаана. Ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллана” гэдгийг хэллээ.
Тавдугаар сарын 22 буюу бямба гарагаас эхлэн
- Вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
- Есөн том зах, худалдааны төвийг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс гэх мэт.
- Хоол үйлдвэрлэгчид давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд 50 хувь дүүргэлттэй заалаар үйлчилнэ.
- Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
- Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
- Саунууд ажиллаж эхэлнэ.