Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэг шиг..
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатрыг хүн болгон тулахтай улс төрч гэж хардаг. Гэтэл энэ хүний тэжээсэн бэлтрэг нь үүрэн доторхи үүрээ эвдэж ах дүү нараа самарч явааг та нар мэдэх үү?
Түүнийг гадаад харилцааны сайд байх үед туслахаар нь ажиллаж байсан Цогтбаатар овогтой Чингарьд нь удаа дараалан залилангийн хэрэг үйлджээ.
Тодруулбал Иргэн Цогтбаатар овогтой Чингарьд өөрийн үеэл эгч болох Р.Ариунаагаас 2012 оны 10-р сарын 25 ны өдөр 2013 оны зөгварын Лексус 570 автомашиныг 135 мянган доллараар зарж өгнө гэж хэлээд авчээ.
Мөн 2012оны 11-20 ний өдөр яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлэн 140 сая долларыг итгэмжилэх бичиг дээр үндэслэн зээлэн авчээ. Иргэн Ц.Чингарьд нь өдийг хүртэл өр төлбөрөө барагдуулалгүй бусдад эд мөнгө сэтгэл санааны хохирол учруулсан хэвээр байна.
Иргэн Ц.Чингарьд мөнгө зээлэх өргөдөлд гарын үсэг болон иргэний үнэмлэхний зургийг хавсарган оруулсан байдаг.
Тухайлбал Ц.Чингарьд нь шүүхэд хэлэхдээ Лексус 570 авто машиныг Ш.Эрдэнэбилэг гэх хүнд нэр шилжүүлэн өгсөн. Мөн тухайн үед яаралтай хэрэг болоод байна Р.Ариунаагаас зээлсэн 140 сая доллар хамт зээлээр өгсөн гэж шүүхэд хэлсэн байна.
Ц.Чингарьд Ш.Эрдэнэбилэг нар нь 4 удаагийн залилан үйлдсэн нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар бусдад их хэмжээний хохирол учруулсан нь үнэн болно..
Спорт гэдэг эв нэгдлийн бэлгэдэл. Буяныг гаргахгүй бузрыг оруулахгүй гэдэг шиг Ц.Чингарьдын энэ явдал үнэн болвол Монгол Улсад СПОРТ Ч ҮГҮЙ УРЛАГ Ч ҮГҮЙ УЛС ТӨР Ч ҮГҮЙ СҮЙРЭЛ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА.
Иргэн Ц.Чингарьд өөрийн үеэл эгч Ариунаад өр төлбөрийг үе шаттайгаар барагдуулна хэмээн баримтаар баталгаажуулсан ч өдийг болтол нэг ч төгрөг өгөөгүй байгаа юм байна.
Энэ мэт луйварчдыг залхаан цээрлүүлнэ гэсэн Эрх баригч намын толгойлогч Ухнаагийн Хүрэлсүх та нүдэн балаа чихэн дүлий суусаар байх уу?