Монгол улсад сүүлийн 24 цагт 6,823 хүний сорьцод шинжилгээ хийхэд 629 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Мөн хугацаанд 754 хүн эдгэрсэн бол 5 хүн нас барсан байна.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 51,247 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлоос 45,145 нь эдгэрсэн бол 240 хүн уг өвчний хүндрэлээр эндээд байна" гэв.