Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг хэлэхдээ: Жирэмсэн эмэгтэйд Астразенека болон Спутник V вакцин хийхгүй. Дархлаажуулалт хийхээс өмнө
- Жирэмсэн эхэд дархлаажуулалт хийхээс өмнөх үзлэг жирэмсэн бус эмэгтэйчүүдтэй адил хийнэ
- Дархлаажуулалт хийхээс өмнө жирэмсэн эхэд даралтыг заавал хоёр гарт хийж тэмдэглэсэн байна.
Эрхтэн тогтолцооны эмгэгтэй бол эмчтэй зөвлөлдөж бусад вакцинд хамрагдана. Мөн жирэмсний 36 дахь долоо хоногоос хойш вакцин хийхгүй гэдгийг ДЭМБ-аас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ.
Эхний тун: 14 долоо хоногоос дээш хугацаанд,
Хоёр дахь тун: 36 долоо хоногоос өмнө хийсэн байна. 2 дахь тунг 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ гэв.