Монгол улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 7,831 хүний сорьцод шинжилгээ хийхэд 680 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн тохиолдол 54,414 болж байна.
Мөн хугацаанд халдвар авсан 685 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарсан бол 2 хүн уг өвчний хүндрэлээр энджээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлоос 48,041 нь эдгэрээд байгаа бол 257 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа юм.