Ард олны эв нэгдлийг илэрхийлэгч гол хүчин тулгуур тухайн улсын Ерөнхийлөгч байдаг. Тийм учраас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигч нар болох Монгол ардын намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх, Ардчилсан намаас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ, Зөв хүн электрат эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат нарыг
Сахигтун хөдөлгөөнөөс зохион байгуулж буй "Шүүхийг шүүе" -3 эв нэгдлийн цуглаанд хүрэлцэн ирнэ үү хэмээн урилга илгээсэн байна. "Шүүхийг шүүе" эв нэгдлийн цуглааны үеэр нэр дэвшигчдийг ард олныг эв нэгдэлд уриалан дуудаж, үзэл бодлоо, илэрхийлнэ үү! хэмээн цуглаан зохион байгуулагчдаас хүсэж байгаа юм байна.
“Сонгуулийн өрсөлдөөнд ялсан эс ялсан ч Монгол улсын Ерөнхийлөгч гэсэн сэтгэлээр эх орон,ард түмэн тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын асуудалд хандаж Үндэсний эв нэгдлийн төлөө бат зогсоно гэдэгт итгэж байна” гэдгийг цуглааны урилгад уламжилсан байна.
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч та бүхнийг шударгаар хариуцлагатай өрсөлдөнө гэдэгт итгэж байна хэмээжээ. Сахигтун үндэсний хөдөлгөөн нь шударга ёсыг эрхэмлэн өнгөрсөн хугацаанд Монгол улсад үүссэн олон төрийн бус байгууллага иргэний хөдөлгөөнүүд,улс төрийн намуудыг Үндэсний эв нэгдэлд уриалан өдий хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй эв нэгдлийн хөдөлгөөн юм.
Энэ сарын 29 ны өдөр Чингисийн талбайд 11:00 цагт Шүүхийг шүүе-з эв нэгдлийн цуглаанд ард иргэд та бүхнийг хүрэлцэн ирж Монгол улсын ирээдүйн ерөнхийлөгч болох эрхмүүдтэй санал бодлоо солилцохын сацуу хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирч хэлмэгдсэн бол эв нэгдлийн цуглаанд нэгдэхийг уриаллаа.