Монгол улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 8.000 орчим шинжилгээ хийснээс шинээр 785 халдвар бүртгэгджээ Халдварын улмаа дөрвөн хүн нас барж нас баралт 263 болов.
Сүүлийн 24 цагт 75 хүн эдгэрч, улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 48749 боллоо.
Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 4249 хүн байна.
- Хөнгөн - 2174 (51.2%)
- Хүндэвтэр - 1485 (34.9%)
- Хүнд - 468 (11.%)
- Маш хүнд - 122 (2.9%)
Харин гэрийн хяналтад 2568 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор өрхийн эмчийн хяналтанд эмчилгээ үйлчилгээ авч байна.