Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 6026 хүнээс шинжилгээ авахад улсын хэмжээнд коронавирусийн халдварын 927 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 58439 боллоо. Улаанбаатар хотод 829 тохиолдол, орон нутагт 98 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн өвчлөлийн хүндрэлийн улмаас 4 иргэн нас барж, тус вирусийн халдвараас нас барсан хүмүүсийн тоо 276-д хүрлээ. Харин 682 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Нийт эдгэрсэн иргэний тоо 50,436 боллоо.