Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үүднээс цогц бодлого боловсруулах чиглэл өгсөн байна.
Энэ бодлогын хүрээнд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр Ч.Ундрахбаяр томилогджээ.
Тэрбээр Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг бөгөөд Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогдсон байна.