Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр дараах шийдвэрийг гаргалаа. Жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт 18-аас дээш насны иргэдээ оруулдаг болох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Иргэд насны ангиллаас хамааран үзлэгт орно. Мөн иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийг цахим системд оруулах шийдвэр гарсан. Манай улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, хоёрдугаарт хавдрын өвчлөл, гуравдугаарт гэмтэл, хордлого гэх мэт олон шалтгаан бий.
2020 онд 6702 хүнийг хавдартай гэж оношилжээ. Тэдний 73 хувийг хожуу үедээ буюу хоёр болон гуравдугаар шатандаа орсон байжээ. Иймд эрүүл мэндийн эрт оношилгоо, үзлэгт хамрагдах үндэсний хөтөлбөр боловсруулах үүргийг Эрүүл мэндийн сайдад өглөө. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг гаргах бүрэн боломжтой гэж Эрүүл мэндийн сайд үзэж байна.