22 цагийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 54 хувьд хүрлээ. Ингэснээр аль нэг хэсэг, аймагт ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 78.1-д "Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нь нэмэлт санал хураалт явуулна" гэж заасан.