СЕХ-ноос гар тооллого буюу хяналтын тооллогыг улсын хэмжээнд хийж дууссаныг мэдэгдлээ. Сонгуулийн дүн эцсийн байдлаар гарсан бөгөөд 71,937 хүн цагаан сонголт өгчээ.
Энэ нь нийт санал өгсөн хүмүүсийн 5.92 хувийг эзэлж байна.
Харин нэр дэвшигч
- У.Хүрэлсүх - 823,326 /66,76 хувь/
- С.Эрдэнэ - 78,832 /5.99 хувь/
- Д.Энхбат - 246,968 /20,33 хувь/ саналыг тус тус авсан байна.