Хүний эрхийн байгууллага Эмнести Интернэшнл Хятад улс уйгарууд болон бусад мусульман цөөнхүүдийн амьдардаг баруун хойд бүс болох Шинжан хотод хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдэгджээ. Пүрэв гарагт нийтлэгдсэн тайландаа Хятад улс Уйгур, Казах болон бусад Мусульманчуудыг олноор баривчлах, тандах, эрүү шүүлтэд оруулсан гэж НҮБ-ыг шалгуулахыг уриалав. Эмнести Интернэшнлийн ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард Хятадын эрх баригчдыг "там мэт газрыг бүтээж байна" гэж буруутгажээ. "Дотоод хуаранд асар олон тооны хүмүүсийн тархи угаалт явагдаж, эрүүдэн шүүж, бусдыг доромжилсон байдлаар харьцаж байсан нь хүн төрөлхтнийг цочирдуулж байна. Олон сая хүмүүс асар том хяналтын аппаратын дунд айдастай амьдарч байна" гэж хатагтай Калламард хэлэв.
Тэрээр мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг "бүрэн эрхийнхээ дагуу ажиллаагүй" гэж буруутгав. “Нөхцөл байдлыг буруушаасангүй, олон улсын мөрдөн байцаалтад уриалаагүй" гэж хатагтай Каламард BBC-д ярьжээ. "НҮБ байгуулагдсан үнэт зүйлээ хамгаалах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн өмнө дуугүй суухгүй байх нь түүний үүрэг юм" гэж мөн дурьдсан байна.
Агнес Калламард бол Эмнести Интернэшнл байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг Францын хүний эрхийн шинжээч юм.