Монгол улсад сүүлийн 24 цагт шинээр 2,746 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 88,516 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлын 2,736 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах 3, зөөвөрлөгдсөн 7 тохиолдол бүртгэгдлээ.
Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,
- 1,876 нь Улаанбаатар хотод
- 860 нь орон нутагт батлагдсан байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдвараас Говь-Алтай аймагт хамгийн олон буюу 143 тохиолдол шинээр нэмэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 34-91 насны 11 хүн эндлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
24 цагийн хугацаанд нийт 2,505 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 61,725 боллоо.
Халдварын улмаас одоогоор 10,758 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
- Хөнгөн – 6,762
- Хүндэвтэр – 2,860
- Хүнд - 943
- Маш хүнд - 193 хүн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дунд 470 жирэмсэн эмэгтэй бол 2,014 нь хүүхэд байгаа юм.
Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 15,899 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна” гэв.