Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,295 шинжилгээ хийх явцад 2,268 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 95,819 болж байна. 2,268 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд
- 1,404 нь Улаанбаатар хотод
- 864 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 247 хүн эдгэрэн гарсан бол 108 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 12,145 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 7,757
- Хүндэвтэр - 2,993
- Хүнд - 1,169
- Маш хүнд - 226 хүн байна.
Гэрийн хяналтад 19,734 хүн байгаа.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 42-80 насны 11 хүн нас барсан. Мөн КОВИД-ын бус шалтгаанаар хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.